Excel дээрх өдөр тутмын ажлаа AI-аар хурдасгах гурван арга
Томьёо бичих, өгөгдөл цэвэрлэх, тайлан бэлтгэх гурван ажлыг хэрхэн хагас цагт багтаах вэ.
Зохиогч: Батжаргал
Excel-ийн томьёог цээжлэх шаардлагагүй болсон. Хийхийг хүссэн зүйлээ монголоор тайлбарлаад, багана бүрийн утгыг зааж өгвөл бэлэн томьёо гарч ирнэ.
Өгөгдөл цэвэрлэхэд эхлээд эхний 20 мөрөө хуулж өгөөд, ямар алдаа байгааг олуулж, дараа нь бүх мөрөнд хэрэглэх дүрмийг гаргуулж ав.
Тайлан бэлтгэхдээ зөвхөн тоонуудаа биш, ямар шийдвэр гаргах гэж байгаагаа хамт хэл. Ингэснээр дүгнэлт нь ажлын хэрэгтэй гарна.