Veo 3 монгол хэлний дуу оруулах боломжтой боллоо
Google-ийн видео загвар шинэ шинэчлэлтээрээ монгол хэл дээрх ярианы синтезийг дэмждэг болсон нь контент бүтээгчдэд том мэдээ.
Зохиогч: Батжаргал
Google Veo 3 загварын сүүлийн шинэчлэлтээр видеон дээрх дуу оруулалт олон хэл дээр ажиллах боломжтой болсон. Энэ нь монгол контент бүтээгчдэд гадаад хэл дээрх видеогоо орчуулах, эсвэл шууд монголоор ярьдаг сурталчилгааны видео бэлтгэх боломжийг нээж байна.
Практикт үүнийг ашиглахдаа эхлээд сценараа монголоор бэлдэж, дараа нь дүрийн өнгө аясыг промт дотроо тодорхой зааж өгөх нь чухал. Ингэснээр гаралт илүү байгалийн сонсогдоно.
Манай сургалтын "Veo 3 ашиглан мэргэжлийн AI видео бүтээх" хэсэгт энэ шинэ боломжийг ашиглах дадлагыг нэмж оруулсан.