Промт бичихдээ хамгийн их гаргадаг 5 алдаа
Хариулт нь тааруу гарч байвал загвар биш, промт буруу байх нь олонтоо. Хамгийн түгээмэл таван алдааг жишээтэй тайлбарлав.
Зохиогч: Батжаргал
1. Хэт ерөнхий даалгавар өгөх. "Маркетингийн төлөвлөгөө бич" гэхээр загвар юу ч бичиж болно. Оронд нь бүтээгдэхүүн, зорилтот бүлэг, төсөв, хугацааг зааж өг.
2. Гаралтын хэлбэрээ заахгүй байх. Хүснэгт хүсэж байвал хүснэгт гэж хэл. Урт хэмжээг нь ч бас зааж өг.
3. Жишээ өгөхгүй байх. Нэг сайн жишээ нь арван мөр тайлбараас илүү үр дүнтэй.
4. Нэг промт дотор хэт олон зүйл асуух. Даалгавраа хэсэгчлэн, дараалуулан өг.
5. Эхний хариултаар нь сэтгэл ханах. Засаж сайжруулах хүсэлт нэмэх бүрд чанар мэдэгдэхүйц дээшилдэг.